Хятад хэл рүү хөрвүүлэгчид тавтай морил, Хятад хэлний хэрэгслүүдийн вэбсайт!

Энэхүү Хятад хэл рүү хөрвүүлэгч нь 40 орчим Хятад хэл сурах болон заахад зориулагдсан хэрэгслүүдтэй: 

Хятадаар бичих - Манай хамгийн шинэ хэрэгсэл бол Хятад IME буюу оруулах арга засварлагч! Та уламжлалт болон хялбаршуулсан хятад хэлээр бичиж болно. Та санал болгож буй хэмжээ, өнгөнөөс эсвэл дурын фонтны өнгөө сонгож болно. 

Өөрийн хятад нэрээ олох - Өөрийн англи нэрээ оруулж хятад нэрээ мэдэж аваарай. Энд мянга мянган хятад нэрнүүд байгаа ба өөрийнхөө нэрийг хятад ханзаар харах гайхалтай хэрэг. Мөн та өөрийн хятад нэрээ хэрхэн дууддагийг пинь иньтэйгээр харж болно. 

Хятад текстийн чиглэлийг өөрчлөх - Та хятад текстээ оруулсаны дараагаар дэлгэцэнд харагдах чиглэлийг өөрчлөх боломжтой. Та баруунаас зүүн (дээрээс доош) гэсэн сонголтноос сонгох боломжтой. Эсвэл дээрээс доош (зүүнээс баруун). Таны оруулсан мөр бүр нэг мөрөнд харагдана. Дэлгэцэнд харагдах эцсийн үр дүнг зургаар, текстээр эсвэл PDF-ээр харах боломжтой. 

Тоонуудыг хятад тоо руу хөрвүүлэх  -Та араб тоог (ж.нь. 1, 2, 3) хятад тоо руу болон хятад албан ёсны тоо руу (банкинд ашиглагддаг) хөрвүүлж болох ба пинь инь ч нэмж болно. Мөн та эсэргээр нь хятад тоог араб тоо руу хөрвүүлэх боломжтой. Энэхүү хэрэгсэл нь хятад тоог ойлгох болон тогтооход илүү хялбар болгоно. 

Хятад тоонуудыг англи үсгэн тоо руу - Дээрх араб тоог хятад тоо руу (мөн хятад албан ёсны тоо руу) хөрвүүлэх хэрэгсэлтэй төстэй ч, энэхүү хэрэгсэл нь англи үсгэн тоог хятад үсгэн тоо руу хөрвүүлнэ. (ж.нь. "forty five million six thousand one hundred and twenty two" -ийг 四千五百万六千一百二十二 гэж) болон хятад тоог англи үсгэн тоо руу хөрвүүлнэ. (Хятад хэлнээс англи хэл рүү орчуулахдаа "ба"-г нэмэх боломжтой бөгөөд ингэснээр "ба" нь 100-аас доош тоонуудын өмнө гарч ирнэ. "Ба" нь Америк англи хэл дээр бус Британи англи хэлэнд ихэвчлэн хэрэглэгддэг.

Хятад өнгийг өнгө дагуу өөрчлөх - Та хятад текстээ оруулахад хэрэгсэл нь манай өнгөний системийн дагуу текстийн өнгийг өөрчлөх болно. Өнгөнүүд нь дараах дараалалтай байна. улаан (1-р өнгө), шар (2-р өнгө), ногоон (3-р өнгө), цэнхэр (4-р өнгө) ба хар (завсрын өнгө). Зарим хятад хэл суралцагч нар өнгөний систем нь хятад ханз сурах болон цээжлэхэд илүү хялбар байдаг гэж үздэг. 

Хятадаар чанга унших- Уламжлалт эсвэл хялбаршуулсан хятад текстээ оруулж Мандаринаар үг тус бүр, ханз тус бүрээр хэрхэн сонсогддогийг нь сонсох боломжтой. Мөн манайд Гуан дунь хэлээр чанга унших гэсэн сонголт тусдаа байгаа баГуан дунь хэл сурах вэбсайтнаас сонсох боломжтой. 

Хятад хэл сурах хөнгөлөлтүүд - Мандарин хятад хэл сурах зарим гайхалтай хөнгөлөлтүүд байгаа.  

Ханзны бичиглэлийн дарааллыг олох - Та хятад текстээ оруулахад энэхүү хэрэгсэл нь танд ханз бүрийн бичиглэлийн дарааллыг анимэйшн хэлбэрээр харуулах болно. Та ханз тус бүрийг эсвэл бүгдийг нэг дор анимэйшнээр харах гэсэн сонголтноос сонгох боломжтой. Мөн та текстийн өнгө болон хурдыг сонгох боломжтой. 

Хятад шинэ жилийн баннер бүтээх - Маш олон сонголт бүхий Сет 春联 (3 баннер) баннераа бүтээгээрэй. 

Хялбаршуулсанаас - Уламжлалт хятад хэл рүү хөрвүүлэх - Энэхүү хэрэгсэл нь хятад текстийг хялбаршуулсанаас (简体) уламжлалт (繁體) руу эсвэл уламжлалтаас (繁體) хялбаршуулсан (简体) руу хөрвүүлэх маш хэрэгцээтэй хэрэгсал юм. 

Хятад текстийг зураг руу - Фонт болон өнгөө сонгоод текстээ оруулаарай. Та оруулсан хятад текстээ зургаар харах болно. Энэхүү хэрэгсэл нь өөрийн хятад нэрээ хэвлэх хүсэлтэй эсвэл компьютер нь хятад ханз таньдаггүй хүмүүст хэрэгцээтэй хэрэгсэл юм. 

Пинь инь хөрвүүлэх - Энэхүү хэрэгсэл нь хялбаршуулсан (简体) болон уламжлалт (繁體) хятад ханзнуудыг пинь инь руу хөрвүүлнэ. Зарим нэг тохиолдолд пинь инь-ий давхар дуудлагатай үед хэрэгсэл нь буруу дуудлага өгөх магадлалтай. Гэсэн хэдий ч бусад ихэнх тохиолдолд хэрэгсэл нь үнэн зөв дуудана. Пинь инь бол Хятад болон дэлхийн ихэнх оронд хятад хэл суралцагчдын хэрэглэдэг роман хэл юм.

Жуинь хэрэгсэл - Энэхүү хэрэгсэл нь хятад ханзыг жуинь (bopomofo гэж мөн нэрлэдэг) руу хөрвүүлнэ.Жуинь бол Тайванд хэрэглэгддэг авианы цагаан толгой юм. Та мөн жуиныг пинь инь (Хятад романчлал) болгон хөрвүүлж болно.

Юникод хэрэгсэл - Хятад ханзнуудыг (hanzi) Юникод руу хөрвүүлэх, Юникодыг Хятад руу, пинь инийг Юникод руу, эсвэл Юникодыг пиньинь руу хөрвүүлэх. Юникод нь хятад текстийг онлайнаар харуулахад ашиглагддаг.

Пинь инь дуудлага хөрвүүлэгч - Тоотой пинь инь-г аялгуутай пинь инь, аялгуутай пинь инь-г тоотой пинь инь болгон хувиргадаг. (Аялгуунууд болон тоонууд нь өөр өөр пинь инь-ий системүүд юм.)

Хятад ханзнуудыг Хангул руу хөрвүүлэх - Энэхүү хэрэгсэл дээр та хятад ханзаа оруулахад Хангул хувилбарыг нь харах болно. Энэхүү хэрэгсэл нь хятад хэлнээс солонгос хэл рүү орчуулдаггүй ч, Хангулаар хятад хэлийг авианы хувьд тодорхойлдог. Та хятадаар болон пинь инь-ээр алинаар нь ч оруулж болно. 

Хятад ханзыг Катакана руу хөрвүүлэх - Та хятад ханзаа оруулахад Катакана хувилбарыг харах болно.  Энэхүү хэрэгсэл нь хятад хэлнээс япон хэл рүү орчуулдаггүй ч, Катаканаар хятад хэлийг авианы хувьд тодорхойлдог. Энэхүү хэрэгсэл нь мөн Зенкаку, Ханкаку болон Хирагана руу хөрвүүлж чадна.

Хятад ханзыг кирилл рүү - Та хятад ханзаа оруулахад Кирилл (Орос) хувилбарыг харах болно. Энэхүү хэрэгсэл нь хятад хэлнээс орос хэл рүү орчуулдаггүй ч, Кириллээр хятад хэлийг авианы хувьд тодорхойлдог. Мөн та Кирилл үсгэндээ аялгуу нэмэх гэсэн сонголт бий.

Хятад гэр бүлийн холбоо хамаарал - Хятадаар гэр бүлийн холбоо хамаарал их төвөгтэй бөгөөд хэн нэгэнд хэрхэн хандахаа мэдэхэд их хэцүү байж мэднэ. Энэхүү хэрэгслийн тусламжтайгаар та хаматаан садныг танд хамаарах хамаарлыг сонгож ашиглахад тохиромжтой хятад үгийг мэдэх боломжтой. 

Текстийг хялбаршуулсан эсвэл уламжлалт хятад хэл эсэхийг мэдэх - Та хятад текстээ оруулмагц бид танд уламжлалт эсвэл хялбаршуулсан хятадаар бичигдсэн эсэхийг хэлж өгөх болно. 

Хятад ханз тоолох - Та текстээ ханзаар оруулмагц бид танд хэдэн ширхэг ханз байгааг хэлж өгнө. 

Wade-Giles/Пинь инь болон Хятад/Wade-Giles болгон өөрчлөх - Wade-Giles нь Пинь иний өмнө хэрэглэгддэг байсан хуучин дуудлагын дохионы систем юм. Та энэхүү хэрэгслийг ашиглан нэг системийг нөгөө систем рүү хөрвүүлэх боломжтой.

Хятадын зурхайн жил - Та төрсөн огноогоо оруулан Хятад зурхайн төрсөн жилээ олоорой.  

Хятад хадмал орчуулга хөрвүүлэгч - Хадмал орчуулгыг хялбаршуулсан хятад хэлнээс уламжлалт хятад хэл рүү хөрвүүлэх (SRT).

Хятад текст TXT хөрвүүлэгч - Текст (TXT) хялбаршуулсан хятад хэлнээс уламжлалт хятад хэл рүү хөрвүүлэх

 

Дасгал, давтлагын хэрэгслүүд:

Хятад ханз бичиглэлийн дарааллаар үг хайлт бүтээх  - Энэхүү шинэ хэрэгсэл нь хятад ханз бичиглэлийн дарааллаар маш хэцүү "үг хайлт"-ыг бүтээдэг. Үг хайлтыг дээрээс доош, зүүнээс баруун болон диагоналиар (дээш доош) гэх мэтчилэн зааж болно. Хэрэв ханз нь 7 зурлагатай бол 7 дөрвөлжид гарч ирнэ. Та үгсийг тодруулсан "хариултын хуудас"-ыг хэвлэх боломжтой.

Хятад өгүүбэрүүдэд хоосон зай үүсгэх -  Энэхүү хэрэгсэл нь өөрийн хариултаа бичих хоосон зай үлдээж дасгал хийх хэрэгсэл юм. Та текстийн нэг үгэн дээр дарж, дараа нь оюутнууд хариултаа бичихийн тулд өмнө нь хоосон зай орхиж үгээ хаалтанд бичнэ. Англи жишээгээр харуулвал: I like playing the ________ (musical instrument).

Хятад тоогоор бинго хуудас бүтээгч - Дурын Араб тоогоо сонгон, дөрвөлжийн хэмжээгээ өөрөө тохируулж бинго хуудас бүтээгээрэй. Таны сонгосон тоонууд бинго хуудсан дээр Хятад тоогоор гарч ирэх болно. Та хариултын хуудас болон хэдэн ч хариултгүй хуудас хэвлэх сонголттой байна.

Хятад санамсаргүй тоонуудаар бинго хуудас бүтээгч - Та оруулах тооныхоо интервалыг сонгон (ж.нь. 1-100) бинго хуудас бүтээгээрэй. Тэдгээр тоонууд нь бинго хуудсан дээр хятад тоогоор гарч ирнэ. Та хариултын хуудас болон хэдэн ч хариултгүй хуудас хэвлэх сонголттой байна.

Хятад өгүүлбэрийг хольж хутгах - Энэхүү хэрэгслээр хятад хэл дээрх өгүүлбэрийн дарааллыг өөрчилснөөр оюутнууд үгсийн дарааллыг зөв байрлалд оруулах боломжтой. Та хариултын хуудас болон хэдэн ч хариултгүй хуудас хэвлэх сонголттой байна.

Хятад ханз бичих дасгалын хуудас үүсгэх - Энэхүү хэрэгслээр та Хятад ханзаа давтах өөрийн дасгалын хуудсыг үүсгэх боломжтой. Та ханзаа сонгохдоо ханз бичиглэлийн дарааллыг оруулах эсэхээ сонгох ба дасгалын хуудас дээрээ пинь инь нэмж болно. Үүнийгээ хийсний дараагаар та PDF болгон өөрийн бүтээсэн ханз дасгалын хуудсаа хэвлэх боломжтой. Мөн өөрчлөн тохируулга хийх маш олон нэмэлт тохиргоо байгаа. Энэ бол дасгалын хуудасны хамгийн сайн хэрэгсэл гэдэгт бид итгэдэг.

 

Үгсийн сангийн хэрэгсэл:

Тугны Эможигоор хайх - Тугны эможи оруулан тухайн улсын хятад нэршил болон пинь инь-г мэдэж аваарай. Танд хялбаршуулан эсвэл уламжлалт хятад хэл гэсэн сонголтууд байх болно.  

Хятад эсрэг утгатай үг хайх -  Эсрэг утгатай үгээ (антоним) олохыг хүсч буй үгээ оруулбал пинь иньтэй эсрэг утгатай үг гарч ирэх болно.

Хятад хэлц үг хайх (chengyu) - Та тухайн ханз орсон хэлц үгийг хайж олох боломжтой. Та мөн хэллэг эсвэл тодорхой нэг ханзаар хайх боломжтой. Жишээ нь: хэлц үгний 4 дэхь ханз г.м. Энэхүү хэрэгсэл нь хялбаршуулсан болон уламжлалт хятад хэл, пинь инь зэрэг бүгдээр ашиглах боломжтой. 

Химийн элементийн хүснэгт - Хэрэгцээт химийн элементийн Хятад хүснэгт. Та элементүүдийн хятад нэршлийг хайж олох боломжтой. 

_________

Бусад вэбсайтууд:

Гуан дунь хэлний хэрэгслүүд - Гуан дунаас Жутпин руу хөрвүүлэгч гэх мэт 15 гаруй хэрэгслээр Гуан дун хэл сураарай. 

Орос хэл сурах хэрэгслүүд - 30 гаруй өөр хэрэгслээр Орос хэл сураарай. 

Англи хэл сурах хэрэгслүүд - Анаграм тайлагч, дасгалын хэрэгслүүд, үг хайлт бүтээгч, англи хэлний үйл үгсийг нэгтгэх гэх мэт 25 гаруй өөр хэрэгслээр Англи хэл сураарай. 




Copyright

© 2012-2021 Shudian Ltd.|Privacy Policy & Terms of Use|Contact us

- All rights reserved.